Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Даатгалын салбарын өргөдөл гомдлын 70 хувь нь жолоочийн даатгалтай холбоотой
Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгч тэдгээрийн хооронд гарсан зөрчил маргаанаас үүдэлтэй өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэдэг. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хороо даатгуулагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудлаар нийт 103 өргөдөл, гомдол хүлээн авснаас 100 нь хуулийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн бол гурав нь хянагдах шатандаа явж байна.
Даатгалын салбарын өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилбал жолоочийн хариуцлагын, авто тээврийн хэрэгслийн болон орон сууц, зээлдэгчийн эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой өргөдөл нийт өргөдлийн 70 гаруй хувийг эзэлсэн бол даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай өргөдөл 60 гаруй хувийг эзэлжээ. Тайлант хугацаанд Хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлэж, даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн нөхөн төлбөрт нийт 576.6 сая төгрөгийг олгуулах шийдвэрийг гаргаж, үүнээс 132 сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгуулаад байна.
0 Сэтгэгдэл