Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын агаарын теннисчин спортоо орхилоо


Зуны ХХХ олимпод оролцож байгаа хятадын агаарын теннисчин эмэгтэй Ю Ян мөрөөдөл нь талаар өнгөрсний төлөө спортоо орхиж байгаагаа мэдэгдсэн байна. “Энэ бол миний сүүлийн тэмцээн. Олон улсын бадминтоны холбоо баяртай, миний мөрөөдөл байсан агаарын теннис баяртай” гэж тамирчин микроблогтоо бичсэн байна.
Ю Ян, түүний хамтрагч Ван Сяоли нарыг солонгосын Чун Кюн Ын, Ким Ха На нартай тоглохдоо “ялахын тулд бүхий л хүч чадлаа дайчлаагүй” хэмээн Олон улсын бадминтоны холбоо сахилгын шийтгэл оногдуулсан юм. мягмар гарагийн орой болсон тэмцээний үеэр тэд өөр хоорондоо  тохиролцож өрсөлдөгчдөө боломж олгох гэж тоглосон гэж зохион байгуулагчид үзжээ. Үнэхээр ч үзэгчид тэмцээний  үед  шүгэлдэн тэднийг шүүмжилж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан