Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Импортын квот тогтоох, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судална

Энэ онд ургац сайн гарсан үр тариагаар дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж байсан. Гэвч есдүгээр сард нийт нутгаар орсон цасанд даруулж тариа налсан билээ.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даваа, мягмар гарагт Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан ургац хураалтын явцтай танилцсан юм. Хэдийгээр налсан тариаг зориулалтын техникээр хурааж байгаа ч гурлын үйлдвэрийн чанар хангах үр тариа төдийлөн гарахгүй бололтой. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улаан буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар судлахыг ХХААХҮ-н сайд Б.Батзоригт даалгажээ. Үүнээс гадна импортын улаан буудай, гурилын квот тогтооход хүрвэл эхний ээлжинд дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг борлуулах шийдэл гаргахаар болов.

Үүнээс гадна хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах, үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдүүлэх, ургац тээврийн хүнд даацын автомашины тоог нэмэхээр болов.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны ургац тээврийн замыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засахаар шийдвэрлэлээ. Ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулах чиглэлээр ажиллахыг сайд Н.Энхболдод үүрэг болгосон байна.

Өнгөрсөн 05-ны өдрийн байдлаар үр тарианы хураалт 35.5, хүнсний ногоо 84.6, төмс 92.6 хувьтай байгаа юм. Налсан тариаг талбайн нэг захаас эхлэн зөвхөн нэг чиглэлд явж хурааж байгаагаас цаг алдаж, шатахуун их зарцуулж байна. Гэхдээ хур тунадас орохгүй бол ургац хураалтыг 7-14 хоногт дуусгах боломжтой байгаа аж.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан