Нийслэлийн худалдаа үйлчилгээний төв, захуудад “Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага MNS 5216:2016” стандартын шаардлага хангаснаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг хориглосон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/17 дугаартай захирамжийн биелэлтэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/303 тоот удирдамжийн хүрээнд Нарантуул олон улсын худалдааны төв, Хар хорин худалдааны төв, Нарантуул-2 худалдааны төвд худалдаа хийж буй 31 түрээслэгчдэд хяналт шалгалт хийгдлээ.
Шалгалтаар худалдааны төвүүд стандартын шаардлага хангахгүй ахуйн зуух худалдан борлуулж буй зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн 02-03-235/603-605 тоот 3 албан шаардлага хүргүүллээ. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар дээрх худалдааны төвүүд стандартын шаардлага хангаагүй ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулах үйл ажиллагааг зогсоож, захирамжийн биелэлтийг ханган ажиллаж байна.