Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Эрдэнэбаяр:  АИ-92 автобензины жижиглэнгийн үнэ 1900 төгрөг болсон тооцоо гарч байна

Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Шатахууны жижиглэнгийн үнэд:

-ам.долларын ханш

-дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ

-ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнэ нөлөөлдөг. Бидний өргөн хэрэглэдэг АИ-92 шатахуунаар жишээ татан тайлбарлая. Үнийн бүтцийг нь аваад үзвэл өнгөрсөн сарын сүүлчээр нэг ам.доллар 2570 төгрөгтэй тэнцсэн. Харин “Роснефть” компанийн манай улсад аравдугаар сард нийлүүлэх АИ-92 автобензины  хилийн үнэ тонн тутамдаа 766 ам.доллар болоод байна. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 1 сая 968 мянга гаруй төгрөг болж байна. Харин 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор АИ-92 автобензины Онцгой албан татварыг 0-лсэн. Үнийн бүтцэд мөн НӨАТ орсон дүн, төмөр зам, авто замын тээвэр, компанийн үйл ажиллагаа, борлуулалтын  зардал орно. Ингээд  нэг литр АИ-92 автобензины үнэ 1900 төгрөг болох тооцоо гарч ирж байна. Жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензины нийт үнийн 73 хувийг ОХУ-аас авч буй хилийн үнэ, 13 хувийг татвар, 1 хувийг тээврийн зардал  үлдсэн нь компанийн үйл аж зардал бүрдүүлдэг”  хэмээн тайлбарлав. 

ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн. Энэ нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.    Мөн энэ оны 4 дүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ  2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой аж. Эдгээрээс гадна тавдугаар сараас АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан,  Венесуэл болон Ливи улсын газрын тосны олборлолт эрс буурсан зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөнд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байгаа.

Тэгвэл  өнөөдрийн байдлаар “Брент” маркийн тосны үнэ 84.16 ам.доллар байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн  өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны 10 дугаар сард шатахууны хилийн үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа  45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.доллар үнээр авах болжээ.

2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.       

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан