Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Гантөмөр: Нийслэлийн 2018-2019 оны өвлийн бэлтгэл 95 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлын талаар танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээг төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны станцуудын өвлийн бэлтгэл ажил 95 хувьтай, нүүрсний 20-24 хоногийн нөөцтэй байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын хувьд 97 хувийн гүйцэтгэлтэй, ДЦС-4 ХК-ийн коллектороос Дэвшил САА-н баруун урд тал хүртэл дулааны шугамыг өргөтгөх ажил 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж тулгуурын траверс, тулгууруудыг цутгах, шугам угсралтын ажлууд хийгдэж ажлын явц 98 хувьтай байна. Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 23 хорооны 20602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах  техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 1 ком 110/10кВ дэд станц, 1 ком 35/10 кВ дэд станц, 120 дэд өртөө шинээр барих, 16 шугамын ачаалал хөнгөлөх, 4 шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлсэн байна. Өвөлжилтийн үед гэмтэл саатал гарч болзошгүй халаалтын зуухны газар, 20 сургууль, 18 цэцэрлэг, 4 ясли нийт 42 байгууллагын инженерийн шугам сүлжээ, дээвэрт үзлэг хийж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 16 сургууль, цэцэрлэгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Засварын ажлын явц 73.7 хувьтай, 5 ажил бүрэн дууссан байна” гэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж:

-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 24936 дуудлага, мэдээлэлхүлээнавсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3089 нэгж буюу 14 хувиар, гэмт хэргийн шинжтэй 706 үйлдэл бүртгэгдсэн нь 84 нэгж буюу 12 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1030чиглэлд 1957офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан 1762  иргэнийг 79.4 сая төгрөгөөр торгосон.

Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж:

-Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3584 дуудлага мэдээлэл хүлээн авч 908 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 2.2 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гудамж, замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны энэ үед нийт 26421 зөрчил илрүүлж байсан бол 2018 оны мөн үед 42931 зөрчил илрүүлж 62.5 хувиар өслөө.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн:

-Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод шөнөдөө 3-7 хэм хүйтэн, өдөртөө 2-12 хэмийн  дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-9 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 87 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 73, эрэн хайх, аврах ажиллагааны 14 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 71 иргэнийг авран хамгаалсан. Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүн мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хэрэгжилтийн хугацаанд шалгалтын цэгүүдэд нийт 25592 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт явуулж, 113 тарваганы түүхий мах илрүүлэн холбогдох журмын дагуу устгалд оруулж, холбогдогч иргэдийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

-Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 678 хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэгийн орчинд цахилгаан, эрчим хүчний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд зөрчилтэй 3 аж ахуйн нэгжид 1.5 сая төгрөгийн торгууль ногдуулан, 267 гэрлийн шонг таглуулж, ашиглалтын шаардлага хангахгүй 5900 метр цахилгаан дамжуулах кабель шугамыг хураасан. Ил задгай 15 метр кабель шугамыг норм дүрмийн дагуу газарт булуулж, 11 агаарын тулгуурын тэшитгэж, ашиглагдахгүй байгаа 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгасан. Мөн аюулгүй ажиллагааны санамж, зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн ойр орчим байрлах цахилгаан тоног төхөөрөмжид байршууллаа хэмээн тус тус мэдээлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан