Монгол Улсын Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна хэмээн заасан байдаг. Иймд Засгийн газраас мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор нийт 783.3 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Ингээд нийт 9 аймгийн нутагт дундын отрын бүс нутгийг байгуулсан байдаг.
Энэ онд манай орны нийт нутгаар зуншлага хэвийн, бэлчээрийн гарц сайн байгаа юм. Тэгвэл аймаг дундын отрын бүс нутгуудын бэлцээрийн даац өмнөх онхоос 43 хувиар нэмэгдсэн судалгааг ХХААХҮЯ-наас хийгээд байна.
Бэлчээрийн төлөв байдалд хийсэн судалгаагаар аймаг дундын отрын бүсүүдэд хонин толгойд шилжүүлснээр 700 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой ажээ.