Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуучуудын III олимпын анхны мөнгөн медалийг Г.Тэмүүжин эх орондоо авчирлаа

Аргентин улсад зохиогдож буй Залуучуудын III Oлимпын наадмын анхны мөнгөн медалийг жүдогийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин эх орондоо авчирлаа. Тэрээр 55 kг-д 1-р тойрогт хийлж, дараа нь Колумбын Хуан Монтеалегрег иппоноор ялж, Украйны жүдочийг цэвэр ялж, аваргын төлөө Беларусийн Артём Коласовт хожигджээ. Г.Тэмүүжин нь 2017 оны Азийн өсвөрийн АШТ-ээс мөнгө, 2018 оны Азийн өсвөрийн цомын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Чингэлтэй дүүргийн БТСГ-ын С.Баяржаргал багшийн гарын шавь түүнийг олимпод Л.Лувсандэмбэрэл дасгалжуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан