Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын мянганы сорилтын сан” байгуулна

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёрдахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах үүрэгтэй “Монголын мянганы сорилтын сан” байгуулахаар болов. Дээрх гэрээгээр АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах  юм. Энэ санхүүжилтийг Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой. Сүүлийн гурван жилийн хугацаанд судалгаа хийж, ярилцаж байж уг гэрээг байгуулсан байна. Мөн Монгол Улсын Засгийн Газар 111.8 сая ам.доллар зарцуулах амлалт авсан юм.

Мянганы Сорилтын Корпорацийн Монгол Улсад хэрэгжүүлэх Усны Компакт Гэрээ нь дэд бүтцийн чадавхийг дэмжиж, усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх учиртай.

Мянганы Сорилтын Корпорацийн Гүйцэтгэх Захирлын үүрэг гүйцэтгэгч Брок Биерман “Энэ удаа Мянганы Сорилтын Корпораци нь нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, цаашид эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахуйц засгийн газрын чадавхийг бэхжүүлэх зорилготой институцийн болон бодлогын шинэчлэлийг эхлүүлэхээр Монгол Улсын Засгийн Газартай түншилж хамтарч ажиллах болсондоо таатай байна” гэж хэлсэн билээ.

Урьд нь  Мянганы Сорилтын Корпораци 2007 онд Монгол Улсад 285 сая ам.долларын Компакт Гэрээ байгуулан ажиллаж байв. Энэ гэрээгээр нь  дэд бүтэц болон тээвэрлэлт, эрүүл мэнд, эрчим хүч, газрын эрхийг хамгаалах шинэчлэл зэрэг төсөл хэрэгжүүлсэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан