Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн хувьцааг худалдахдаа Нью-Иорк болон Хонконгийн Хөрөнгийн биржийн аль нэгийг сонгоно

Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөв дүгээр  сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Иингээд иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж монголчууд байгалийн баялгаа тэгш хуваарилсан үйлд явдал боллоо хэмээн хөөрцөглөсөн билээ. Гэвч үүнийхээ үр шимийг хэзээ хүртэх вэ? гэдэг асуулт өнөөг хүртэл хариулт нэхсээр.

Засгийн газар иргэдийн хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр борлуулахаар ажиллаж буй. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Иорк болон Хонконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг УУХҮ-ийн сайд, бэлтгэл ажил хангах үүрэгтэй Ажлын хэсгийн ахлагч Д.Сумьяабазарт чиглэл болгов.

Сонголт хийхдээ хөгжиж байгаа орнууд, тэр дундаа манай зах зээлийн талаарх хөрөнгө оруулагчдын мэдлэг, төрийн өмчит болон уул уурхайн салбарын компаниуд хувьцаа гаргаж байсан туршлага, зах зээлийн үнэлгээ зэрэг ерөнхий үзүүлэлтийг голлон анхаарна. Мөн хувьцааг хамгийн богино хугацаанд олон нийтэд анх удаа санал болгон хөрөнгө босгох, арилжааны дараах зохицуулалт харьцангуй энгийн байх зэрэг тусгайлсан үзүүлэлтийг харгалзан үзэх ажээ. Дээрх хоёр хөрөнгийн бирж нь дэлхийд эхний тавд жагсдаг. Учир нь хамгийн олон хөрөнгө оруулагч бүртгүүлдэг, их хэмжээний хөрөнгө босгох боломжтой хэмээн үздэг байна.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан