Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Эзэнгүй цацрагийн үүсгүүр олж илрүүлэх арга хэмжээ боллоо

Цөмийн энергийн комиссын ажлын алба, Европын комисстой хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд эзэнгүй цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, илрүүлэх, аюулгүй болгох хоёр дахь удаагийн ажиллагааг  Дархан-Уул аймгийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдал төмрийн талбай, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангийн орхигдсон талбайд зохион байгууллаа.

Тус эрэн хайх ажиллагааг төрийн болон төрийн бус 21 байгууллагын 40 гаруй албан хаагч гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайхан, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц нар оролцсон байна.

Хайлтын ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулж, өргөн хүрээнд зохион байгуулсан нь холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, төслийн хүрээнд боловсруулж буй хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын төсөлд саналыг тусгах чухал ач холбогдолтой арга хэмжээ болжээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан