Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний төлбөрийн системд Candy цахим мөнгө нэвтрүүллээ

Монголбанк  Монгол Улсын мөнгөн тэмдэгт - төгрөгтэй адилтгах үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгслээр тооцогдох Candy “Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “Мобифинанс” ББСБ-д өнөөдөр албан ёсоор гардууллаа. 

Тус арга хэмжээнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар оролцож, “Мобиком” корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамадад “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г гардуулсан юм. 

Монголбанк нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  1.10 дугаар зүйл, “Цахим мөнгөний журам”-ын 6.2 дугаар заалтыг үндэслэн цахим мөнгө гаргах зөвшөөрлийг тус байгууллагад олгосон бөгөөд дээрх хууль, журмын хүрээнд хяналт тавьж ажиллана.

“Candy” нь анх зөвхөн Мобикомын хэрэглэгчдэд зориулагдан бүтээгдсэн урамшуулал олгох лояалти хөтөлбөр байсан бол өдгөө Монгол орон даяар аль ч операторын хэрэглэгч ашиглах боломжтой цахим мөнгө болж  байгаа бөгөөд Үндэсний төлбөрийн системд Монголбанкаар баталгаажсан цоо шинэ төлбөрийн хэрэгсэл болж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан