Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Ирэх жил 100 сэтгүүлч “Шинэ гүрэн” орон сууцны хороололд амьдарна

-МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” амлалт ажил хэрэг болов-

Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын түүхэнд томоохон үйл явдал өнөөдөр тохиож байна. Тодруулбал, Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна.

МСНЭ-ийн XVII Их хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр болж, Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдон, удирдлагын шинэ баг бүрдэн ажлаа эхэлсэн. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө Монголын сэтгүүлчдийн ордон барьж, 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү амлалт ажил хэрэг болох эхлэлийг тавьж, тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан ”Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сэтгүүлч ордон”-ы газрыг шийдвэрлэж өгөхөө нийт сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм.

Тэгвэл хотын дарга сэтгүүлчдэд амласан амлалтаа биелүүлж, шинийн 17-ны энэхүү билэгт сайн өдөр "Сэтгүүлч" ордон барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн Ерөнхийлөгч салбарынхандаа өнөөдөр танилцууллаа. Сүхбаатарын талбайгаас 2 километрийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м2 газрыг хотын захиргааны зүгээс сэтгүүлчдэд олгожээ. Ийнхүү газрын гэрчилгээтэй болсон МСНЭ-ийн удирдлагууд 16 давхар “Сэтгүүлч" ордны иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр "Марс Констракшн" компанитай байгуулснаар Сэтгүүлчдийн ордон босох ажил гараанаасаа хөдөллөө.

Түүнчлэн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Мөрийн хөтөлбөртөө тусгасан “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” амлалтаа богино хугацаанд ажил хэрэг болгож чадсанд салбарынхан талархалтай байна.

 Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын  “Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын төслийг "Шинэ Гарц" ХХК 2015 оноос өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Тэгвэл “Шинэ гүрэн” орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр МСНЭ болон "Шинэ Гарц" ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, шав тавих ёслол үйлдлээ. Ингэснээр 2019 онд эхний 100 сэтгүүлч 1м2 нь 1.099.000 төгрөгийн үнэтэй бүрэн цутгамал орон сууцтай болох боломж бүрдэж байна.

Энэ талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр ярихдаа  “2018-2022 оны хооронд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн маань томоохон ажлын нэг нь сэтгүүлчдийг орон сууцжуулах, хямд чанартай орон сууцаар хангах, “Сэтгүүлч” ордон барьж байгуулах байсан.  Манай салбарын хамгийн тулгамдсан асуудал нь энэ гэж үзсэн. Бид бүгдээрээ л мэднэ. Хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэл мэдээллийн асуудал ярьдаг. Мөн сэтгүүлчид хариуцлагатай байх ёстой гэдэг. Гэвч сэтгүүлчийн нийгмийн асуудлыг шийдэхгүй бол, энэ салбар маань өөрийн гэсэн санхүүжилтийн бодитой, цэвэр эх үүсвэрийг бий болгохгүйгээр цаашдын хөгжлийн асуудлыг ярих нь төвөгтэй юм байна гэж ойлгосон. Тийм учраас бид ажил авснаасаа хойш энэ асуудалд нэлээд ахиц, дэвшил гарахын төлөө хичээж ажилласан. Энэ сайхан өдөр хоёр төслийнхөө нээлтийг сэтгүүлчидтэйгээ хийж байгаадаа баяртай байна” гэв.

Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгон шалгаруулахдаа Сэтгүүлч, Редакци, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж сэтгүүлчийг редакцидаа тогтвор суурьшилтай ажиллах, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх  бодлогыг баримтлах ажээ. Хямд үнэтэй, чанартай орон сууцанд хамрагдах сэтгүүлчдийг бүртгэх журам, гурвалсан гэрээ зэргийг МСНЭ-ийн Ажлын албанаас удахгүй редакциудад нэгдсэн журмаар танилцуулах юм байна.

"Шинэ Гарц" ХХК-ийн "Шинэ Гүрэн" төсөл

            “Шинэ Гарц” ХХК нь 2005 оноос барилга угсралтын чиглэлээр 14 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Орон сууц, үйлдвэр, үйлчилгээ, оффис, цэцэрлэг гэх мэт 200 гаруй барилгын ажил гүйцэтгэсэн. Нийтдээ 900 айлын орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгч болон захиалагч гүйцэтгэгчээр ажиллаж ашиглалтад оруулжээ

            Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын иж бүрэн цогцолбор хорооллын “Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын төслийн ажлыг "Шинэ Гарц" ХХК амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь 10 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2026 онд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа хэмээн "Шинэ Гарц" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа мэдэгдсэн.

            Б.Бадамрагчаа цааш нь үргэлжлүүлэн ярихдаа "МНСЭ-ийн зүгээс манай компанид сэтгүүлчдийг хямд өртөг бүхий орон сууцаар хангах 1000 сэтгүүлчийн орон сууц төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Бид судалж үзсэний үндсэн дээр "Шинэ Гүрэн" хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд нэг метр квадратыг нь 1.099.000 төгрөгөөр 400 сэтгүүлчийг бүрэн цутгамал чанартай орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж байна. Бид энэхүү төслийг харилцан ашигтай, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, нийслэл хотынхоо утааг бууруулах, хөрсний бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил хэмээн үнэлж, төсөлд хамтран ажиллаж байгаадаа баяртай байгааг та бүхэндээ хэлье ээ.

            Монголын оюунлаг сэхээтний төлөөлөл, нийгмийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүч, ардчиллын хамгийн эрхэм дээд үнэт зүйл болох чөлөөт хэвлэлийн сахин хамгаалагч Монголын сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож байгаадаа баяртай байна.

            Шинэ гүрэн төслийн хувьд бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ 2.300.000 төгрөг боловч бид МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд сэтгүүлчдэдээ 1.099.000 төгрөгөөр нийлүүлнэ. Гэвч чанарын хувьд ямар нэгэн ялгаа гаргахгүй, харин ч сэтгүүлчдэдээ илүү түргэн шуурхай үйлчлэх, эхэлж ашиглалтад орсон барилгаас олгох чиглэлийг барьж ажиллана" гэв.

2 Сэтгэгдэл
harin tiim umnuh barilguudaa duusgaachee
shine guren shine garts ntr getsen omnoh barilgiidaa bvren barij ashiglaltad oruulchaad shine ymaa bariachee !! ali 2016,17ond zahialsn bair odoo hvrtel ashiglaltad oroh bitii hel dulaanaa ch tawiagui bn!! ard irgediig ingj huurch mehlej ywahaasaa icheechee!!!!!!
Хамгийн их уншсан