Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Х.БОЛОРМАА БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН ДУНЧӨН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

 
Сүхбаатар дүүрэг БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүрэгтэй эгч дүүсийн найрсаг харилцаатай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг дарга Х.Болормаа тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Дунчөн дүүрэгт албан томилолтоор ажиллаад ирлээ. Айлчлалын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүргийн Засаг дарга Жън Хүй хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр тал соёл, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллаж, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон бизнесийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар хоёр дүүрэг хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн энэ жил 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Бээжингийн олон улсын Вангфүжингийн брэнд фестивалийн арга хэмжээнд оролцож, хамтын ажиллагаатай хот, дүүргүүдийн хамтарсан уулзалтанд Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн нутаг дэвсгэр дэх соёлын өвийг хадгалах, хамгаалах тухай” сэдвээр илтгэл тавив. Энэ үеэр Дунчөн дүүрэгтэй хамтын ажиллагаатай БНТУ-ын Анкара хотын Канкаяа, ОХУ-ын Москва хотын төвийн дүүрэг, ХБНГУ-ын Берлин хотын Чарлотенбург Вильмерсдорф, Францын Исси Лес Мурино, БНСУ-ын Сөүл хотын Жонно, Сеочо, Малти улсын Мдина, Португаль улсын Оеирас дүүргийн удирдлагууд “Орчин үеийн хот байгуулалт ба соёлын өвийн тухай” сэдвээр илтгэл тавьж, хамтын ажиллагаатай дүүргүүдэд өөрсдийн туршлага, амжилтаасаа хуваалцсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан