Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гурван гишүүн Лондонг зорьжээ

УИХ-ын гурван гишүүн олимпын наадам үзэж байгаа бололтой. УИХ-ын гишүүн М.Энхболд, Р.Амаржаргал, Х.Баттулга нар Англи улсад хувийн ажлаар явж байгаа гэж УИХ-ын тамгын газраас мэдээлжээ. Түүнчлэн У.Хүрэлсүх Францад явсан аж. Тэрээр энэ сарын 7-ныг хүртэл чөлөө авч тус улсыг зорьсон байна. Харин Я.Содбаатар гишүүн  Солонгосоос, Л.Энх-Амгалан Австриас өнөөдөр ирнэ. Дээрх гишүүд Засгийн газрын шийдвэр болон хувиараа явж байгаа гэсэн юм. Су.Батболд гишүүн Төв аймагт, Б.Бат-Эрдэнэ гишүүн Хэнтий аймагт, Ц.Дашдорж Говь-Алтай аймагт ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан