Олимпийн тоглолтын зургаадах өдөр буюу 8-р сарын 2-ны өдөр тамирчид 18 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Байт харваа, эмэгтэйчүүдийн сэлмийн багийн шигшээ тоглолт, эрэгтэйчүүдийн жүдогийн 100 кг хүртэлх жингийн тоглолт, спортын гимнастикийн үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээн зэрэг тоглолтууд явагдана.
Мөн эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн чөлөөт стилийн 100 метр, брассын 200 метрийн уралдаан явагдана. Эрэгтэйчүүдийн нуруугаар сэлэлтийн 200 метрийн уралдаан, багц сэлэлтийн 200 метрийн уралдаан болно.
Эрэгтэйчүүдийн буудлгын дабл трэпл, эмэгтэй жүдочдын 78 кг хүртэлх жинд уралдаан болно.
Дугуйн спортын эмэгтэйчүүдийн багийн спринт, эрэгтэйчүүдийн багийн спринт.
Ширээний теннис эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл.
Байдарк, каноэ завьны эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн слалом, ганцаарчилсан каноэ.