Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
“Автомашингүй өдөр”-ийн бүсчлэлийг танилцуулж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” энэ сарын 22-нд буюу бямба гарагт болно. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй автомашингүй өдрийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор зам тээврийн осол болон автомашины хор хөнөөлийн талаар олон нийтэд таниулах, автомашины хэрэглээг багасгах, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг олон нийтэд уриалж, олон төрлийн тэмцээн уралдаан, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм. 

Түүнчлэн “Автомашингүй өдөр”-өөр Энхтайвны өргөн чөлөө Баруун 4 замаас Зүүн 4 зам, Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам, Бээжингийн гудамж буюу Сансарын тунелиэс ШУТИС-ын уулзвар, Залуучуудын гудамж буюу ШУТИС-ын уулзвараас Байгалийн түүхийн музей, Сөүлийн гудамж буюу Өгөөжийн уулзвараас Драмын театрын уулзвар, Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цагийн хооронд тус тус хязгаарлаж, иргэдийг унадаг дугуйгаар зорчих, алхах боломжийг бүрдүүлэн ажиллана.

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй бүсчлэл болон бүсчлэлээс гадуур иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийт 260 гаруй алба хаагч ажиллах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан