Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ намар 450 мянган тонн үр тариа хурааж авна



“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ  “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ.  Уг үзэсгэлэн худалдаа ирэх 24-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Эл нэгдсэн арга хэмжээний “Эрүүл хүнс” үзэсгэлэнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180, “Алтан намар”-т төмс, хүнсний ногоо жимс жимсгэнэ тариалагч 250 гаруй хоршоо, иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.
Энэ жил 13 дахь удаагаа болж буй уг арга хэмжээ “Эрүүл монгол хүн-эрүүл хүнс” уриатай юм.  ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дээрх нэгдсэн арга хэмжээг нээж, үг хэлэв. Тэрбээр “Манай тариаланчид энэ жил маш тодорхой зорилт тавьсан. Бид энэ жил 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар боломжийн ургац авах мэдээ гарсан. Энэ жил 450 мянган тонн үр тариа хурааж авна. Улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ хангана. Гурилаа дотооддоо үйлдвэрлэнэ. Цаашдаа экспортлох зорилт тавьж байгаа. Монгол Улсын төрийн үүрэг бол гурван сая иргэнээ эрүүл хүнсээр хангах. Энэ үүрэг нь манай салбарынханд байдаг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бид ногоочид, тариаланчидтайгаа хамт зүтгэж байна” гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан