Улаанбаатар хот өнгөрсөн бямба гарагт цахилгаангүй өнжсөн. Үүний шалтгаан нь “ДЦС-4”-т “Ил хувиарлах байгууламж-4” дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарсантай холбоотой.
Энэ ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт эцэслэн гарлаа. Дүгнэлтэд 220 кВ-ын гуравдугаар систем шинийг чөлөөлж, хуурай залгуур солих ажлын байрыг бэлдэхдээ мэргэжлийн алдаа гаргасан байна хэмээжээ. Тухайлбал, 220/110 кВ-ын “Ил Хуваарилах Байгууламж-4”-т шуурхай ажиллагаа явуулах хүмүүсийн харьцааны зааврыг зөрчсөн учраас осол гарч, “ДЦС-4” станц бүрэн зогсчээ.
Тэгвэл эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд энэ осол бол компанийн засаглалын хямрал, мэргэжлийн бус хүмүүс уг салбарыг удирдаж байгаатай шууд холботой хэмээж байгаа билээ.