Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод маргааш эхэлнэ. Тус тэмцээний сугалаа өнөөдөр гарах бөгөөд хэсгийн барилдаан маргааш манай цагаар 14:00 цагаас эхлэх аж. Харин Финалын барилдаан 20:00 цагаас эхлэх юм байна. Эхний өдөр уламжлал ёсоор Монгол Улсын гавьяат тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг “А” хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр нутгийн бөх олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Эва Черновицкитэй нэг хэсэгт багтжээ.
"В" хэсгийг Японы Ф.Тонаки тэргүүлж байгаа бөгөөд Урнаатай зооны аваргын төлөө барилдах магадлал өндөр. “D” хэсэгт Украины Дария Билодид, Галбадрахын Отгонцэцэг /Казахстан/ нар багтжээ.
Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин хүч үзэхээр болсон байна.