Мэргэжлийн хяналтын байгууллага ой, ан, байгалийн ургамал түүж, бэлтгэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Тоса” худалдааны төвийн орчимд хяналт шалгалт хийж нийт 5 тарваганы тулам илрүүлэн ЗӨСҮТөвд хүлээлгэн өгч тухайн орчинд ариутгал халдваргүйтэл хийлгүүлсэн байна.
Шалгалтын явцад “Тоса” худалдааны төвийн түрээслэгчид болон худалдан авагч нарт Зөрчлийн тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай хуулиуд болон бусад холбогдох тогтоол, шийдвэр, тушаалын талаар мэдээлэл өгч зөрчил үйлдсэн 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 1,400,000 мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ.