Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна.  

   Төслийн хүрээнд ОБЕГ-аас  БСШУСЯ, Боловсролын хүрээлэн,Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг боловсруулж, БСШУС-ын сайдын тушаалаар батлуулж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэхээр болсон юм.

 Тус сургалтыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан  “Аюулгүй амьдрах ухаан”-ы орон нутгийн  сургагч багш бэлтгэх сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд зохион байгуулж байна.

 Сургалтад  нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, боловсролын хэлтсийн  60 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж бөгөөд сургалт энэ сарын 20-ныг хүртэл үргэжлэх юм.

“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсролын түвшин бүрд суралцагчдын мэдлэг, чадвар дээшилж, зөв зан үйл, хандлагатай болох ач холбогдолтой.

 Сургуулийн өмнөх боловсролын түвшинд буюу цэцэрлэгийн насныханд энэхүү сургалтыг зохион байгуулснаар багш, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр аюул ослын талаар төсөөлж, өөрийгөө хамгаалах, бусдаас тусламж хүсэх аргад суралцах бол  бага боловсролын түвшинд тохиолдож болзошгүй аюул ослыг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, шийдвэр гаргах чадвар эзэмших юм. Харин суурь боловсролын түвшинд болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед бэлтгэлтэй байх, өөрийгөө хамгаалах, бусдад туслах, анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшиж, амьдралын зөв дадал эзэмших бол бүрэн дунд боловсролын түвшинд болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцох, дасан зохицож амьдрах чадвартай, амьдралын зөв дадалтай болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан