Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ПУТИН ЖЭК МАГААС ЯАГААД ЗАЛУУДАА ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГААГ НЬ АСУУЖЭЭ

 

Саяхан Алибабаг үндэслэгчдийн нэг Жэк Ма бизнесийн ажлаасаа хөндийрөх болсноо зарласан нь олон хүнийг гайхшруулсан. Тэдний дотор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин багтаж байжээ.

Энэ долоо хоногт болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр Путин энэ тухай Магаас асуусан байна. Мягмар гарагт болсон бизнесийн салбарын дугуй ширээний ярилцлагын үеэр Путин “Тэнд орос зууш идээд сууж байгаа залуугаас би нэг зүйл асуумаар байна. Жэк Ма, ийм залуудаа яагаад тэтгэвэрт гарч байгаа юм бэ?” гэж гэнэт сэдвээсээ хазайн асуужээ.

Тэд Дорнын Эдийн Засгийн Чуулган дээр дөрөв дэх удаагаа уулзаж байгаа юм. Гэнэтийн асуултад цочирдсон Ма “Би өчигдөр 54 насны төрсөн өдрөө Орост тэмдэглэлээ. Алибабад би 19 жил ажиллаж, зарим үр дүнд хүргэсэн байх. Гэхдээ боловсрол, буяны үйлс гээд миний амжуулахыг хүсэж байгаа олон ажил намайг хүлээж байна” гэж хариулжээ.

Тэгэхэд Путин инээгээд “Чи надаас залуу хүн шүү дээ, би 66 хүрч байна!” гэж хэлсэн байна.

Жэк Магийн гаргасан шийдвэр Хятадын бизнесийн ертөнцөд ховор үзэгдэл юм. Жишээ нь Хонг Конгийн тэргүүн баян, 90 настай Ли Ка Шин өөрийн CK Hutchison Holdings, CK Asset Holdings компаниудынхаа удирдах зөвлөлийн даргын ажлыг дөнгөж саяхан хүүдээ шилжүүлсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан