Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Цэргийн дүйцүүлэх албан хаагчид 96 цагийн тусгай үүрэг гүйцэтгэнэ

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг Онцгой байлын Үндэсний аврах бригад,Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг Зэвсэгт хүчний 011-р анги, Налайх, Багахангай, Багануур дүүрэг Онцгой байдлын аврах 064-р ангийн материаллаг баазыг түшиглэн гурван хэсэг болгон бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгын бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Хурандаа Т.Мөнхбаяр, Төлөвлөлт, сургалтын офицер Ц.Энхтайван нар өнөөдөр Онцгой байдлын 014 дүгээр анги дээр очиж, цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтын явцтай танилцав.

НЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Ц.Энхтайван “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албан хаагчдын тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг  гурван хэсэгт хуваарилан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтын нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдэд тусгай үүргийн бэлтгэл олгох, болзошгүй гамшиг ослоос урдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах, нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцуулах зорилготой. Нийт 96 цагийн тусгай үүргийн бэлтгэл гүйцэтгэж, сургалтад хамрагддаг” хэмээн ярилаа.

Дүйцүүлэх алба хаагчид нь

-  Батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох

-  Байгалийн болон бусад гамшиг ослын үед ажиллах

-  Хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэх

-  Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх

-  Улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн босголтын ажилд зохион байгуулалттай оролцох зэрэг үүргийг гүйцэтгэдэг.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан