АНУ-ын Массачусетс муж улсын Бостон хотын ойролцоох гурван хотод олон арван өрхийн ахуйн хийн хоолой дэлбэрсний улмаас олон иргэн хүнд болон хөнгөн бэртээд байна.
Үүний зэрэгцээ хөрш зэргэлдээх олон оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Тус муж улсын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, Лоуренс, Эндовер болон Умард Эндовер хотын нийт 39 өрхөд ахуйн хийн хоолойн дэлбэрэлт болсон нь бүртгэгдээд байгаа бөгөөд энэ тоо цаашид өсч болзошгүй байгаа аж.
Дэлбэрэлт гарсан хотууд нь Бостон хотоос дунджаар 43 километр зайд оршдог байна. Энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг хий нийлүүлэгч болон эрчим хүчний компаниуд үйлчилгээгээ түр зогсоогоод байна.
Дээрх хэргүүдийг “Columbia Gas” компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой хэмээн таамаглаж байгаа бөгөөд цагдаагийн ажилтнууд шалтгааныг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.