Төрийн бодлого шийдвэр нь багшийн бүтээмжид хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл билээ. Багшийн тогтвор суурьшилтай ажиллах, сэтгэл ханамжтай байх, үр дүнд хүрч ажлын байрандаа хөгжих боломжийг олгох нь төрийн зөв бодлого шийдвэр болон хүссэн цалин хөлс юм.
Эрдэнэс таван толгой ХК нь 2018 онд хагас жилийн тайлангаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь 2018 оны батлагдсан төсвийн орлого 1.26 их наяд төгрөгийн 78 хувийг бүрдүүлж, 2018 оны улсын төсөвт төвлөрүүлэх 285 тэрбум төгрөгнөөс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд багтаан төвлөрүүлсэн бөгөөд компанийн цэвэр ашиг 373.3 тэрбум төгрөг байгааг эдийн засгийн өсөлтөөс үзэж болох юм. Тиймээс энэ нь багшийн цалинг нэмэх хангалттай гарц гэж үзэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэхэд яаралтай арга хэмжээ авч ажил хаялтыг зогсооон шийдвэртэй алхам хийхийг хүсэж байна гэлээ.