Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая төгрөг байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улиралд 39.7 мянган аж ахуйн нэгж байгууллагын 636.5 мянган ажилтан хамрагджээ. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх салбараар авч үзвэл уул уурхай олборлолтын салбар хамгийн их буюу 2.5 сая төгрөг байна. Харин урлаг соёл, тоглоом наадмын салбарынх 612 мянган төгрөг байгаа аж.

Сарын цалинг бүсчилж авч үзвэл Хангайн бүсэд 890, Төвийн бүсэд 856, Зүүн бүсэд 740,  Баруун бүсэд 648 мянган төгрөг байна. Харин Улаанбаатар хотод 1.1 сая төгрөг байгаа статистик гарлаа. Энэ нь улсын дундаж цалингаас  121.7 мянган төгрөгөөр өндөр ажээ.

2 Сэтгэгдэл
Уул уурхайн хэдхэн том компани дундажаар 2саяаас дээш цалинтай байдаг.Харин ихэнх уурхайн дундаж ажилчдын жишиг цалин 1,2сая орчим юм шүү.Гэхдээ хийж байгаа ажлаасаа хамаарч зарим инженер техникийн болон удирдах албан тушаалтнууд бол 2,5-6сая орчим байгаа.
Хэн нь хаанаас ийм худлаа судалгаа гаргаад байдаг байна аа.Ер нь дундажаар Улаанбаатар хотод нийт хөдөлмөр эрхлэгсдийн 80% нь сард 800,000 хүрэхгүй төгрөгний цалингаас татвар төлөөд 600,000 орчим төг 2 хувааж гар дээрээ авч байгаа гэж бодож байна.Тэгээд тэрнээс нь дор хаяж 400,000 нь зээлийн төлбөрт мөн ажилтан зөвхөн өөрийн хоол унааны зардалд сайн хэмнээд 80'000-100'000 төг зарцуулж байгаа юм.Үнэндээ цалин бага ч гэлээ хувийн хэвшлийн компаниуд л Монгол улсыг өнөөдөр тэжээж байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй биз.
Хамгийн их уншсан