Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр олон улсын бага хурал болов

“Гадаад худалдааг хөнгөвчлөх: Гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын бага хурал нийслэл хотноо зохион байгуулагдлаа. Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орсон. Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага худалдааны саад тотгорыг багасгаж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 17 дугаар тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна.

Импортын бараанаас үүсэх аюул, эрсдэлийг тооцож, 5744 нэрийн бараанаас 3536-г хилийн хяналт шалгалтаас чөлөөлж, Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр импорт, экспортын гэрчилгээ олгох хугацааг 3-5 хоногоор бууруулсан.

Түүнчлэн барааг хилээр нэвтрүүлэх үед Хяналтын хуудас ашигласнаар хяналт шалгалтыг ил тод, нээлттэй хийх, ижил шалгуураар, ялгаварлахгүй хандах боломж бүрдэж эерэг үр дүн гарч байгаа юм. Хилийн боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор эхний ээлжинд 5 боомтын хорио цээрийн байгууламж, лаборатори, агуулах, ажлын болон ахуйн байрны зураг төслийг батлуулж, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага, Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Бизнесийн орчныг сайжруулах” чиглэлээр шинэчлэлийг хэрэгжүүлсний дүнд дотоодын хяналт шалгалт 26 хувиар буурсан бөгөөд хамтран хэрэгжүүлэгч байгууллагаас МонголУлсыг хүнснийхяналтшалгалтадэрсдэлдсуурилсанаргыгхэрэгжүүлсэнзагваророн болох төдийгүй хөгжижбайгааорнуудадзохицуулалтыгнэвтрүүлэхжишиг, сайн туршлага болсон гэж дүгнэсэн. Энэ амжилт, туршлага дээрээ суурилан экспорт, импортын хяналтыг шинэчлэх, худалдааг хөнгөвчлөх төдийгүй аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ахиц үр дүнд хүрч худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийг хангасан улс орнуудын жагсаалтад эзлэх байраа ахиулах  нь чухал юм. Уг хуралдаанаар гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх арга зам, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлсон нь онцлог байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан