Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд замыг хэсэгчлэн хаана.
✔️ Богд уулын арын зам урд урсгалын замыг 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл,
✔️ Яармагийн зам урд урсгалын замыг 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл,
✔️ Чингисийн өргөн чөлөөний урд урсгалын замыг 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл,
✔️ Богд уулын арын зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл,
✔️ Яармагийн зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл,
✔️ Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.
Мөн шаардлагатай үед “D” рамп гүүрийн дам нуруу угсралтын ажлын хүрээнд 09 дүгээр сарын 08-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд шөнийн цагаар замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохион байгуулна.