Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЖЭК МА АЖЛАА ӨГНӨ


"Алибаба" группийн үүсгэн байгуулагч Жэк Ма тус группийн 20 жилийн ойн өдөр буюу ирэх оны есдүгээр сарын 10-нд ТУЗ-ын даргын ажлаа одоогийн гүйцэтгэх захирал Жан Юнд хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэрээр группийн 19 жилийн ойн баярын өдөр буюу өнөөдөр хувьцаа эзэмшигч болон хэрэглэгч, олон нийтэд хандан нийтэлсэн ил захидалдаа энэ тухайгаа мэдэгдсэн байна. Тэрээр захидалдаа "Жан Юн Алибаба группт ороод 11 жилийн хугацаа өнгөрлөө. Гүйцэтгэх захирлаар сонгогдсоноосоо хойш тэрээр бизнесийн болон удирдах ур чадвараа харуулж, группийн бизнесийг эрүүл, тогтвортой байдлаар нэмэгдүүлж 13 улирал дараалан ашигтай ажиллаж чадсан. Жан Юн бол супер компьютертэй адил логик сэтгэлгээтэй, сэтгэн бодох чадвар өндөр, ирээдүйг харж шинэ худалдааны загварыг бий болгож, бизнесийн төлвийг шинэчлэх зоригтой хүн. Тиймээс Алибаба группийн бамбарын буухиаг Жан Юн болон түүний удирдсан баг хамт олонд дамжуулах нь хамгийн зөв сонголт юм" гэжээ. Харин өөрийн ирээдүйн тухай тэрээр "Би Алибаба группийн түншлэлийн ажилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно. Мөн боловсролын салбарт эргэж орно. Дэлхий ертөнц том, би залуу байна. Тиймээс шинэ зүйлс туршиж, шинэ хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг эрж хайх болно. Миний амлаж чадах ганцхан зүйл бол Алибаба хэзээ ч Жэк Ма-гаар хязгаарлагдахгүй, харин Жэк Ма үргэлж Алибаба-тай холбоотой байх болно" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан