Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр орны сагсанбөмбөгчид нөхөрсөг тоглолт хийж байна

Гадаа сэрүүвтэр байгаа хэдий ч Спортын төв ордны зааланд халуу шатаж байна. Учир юу гэвэл ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн шигшээ баг манай улсын өсвөр үе болон залуучуудын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж буй юм.

 ӨМӨЗО-ы Ордос хотод зохиогдох Хүүхдийн спортын наадамд оролцох өсвөрийн шигшээ багийн хувьд өнгөрсөн лхагва гарагт Өвөрмонголын шигшээ багийнхантай тоглож, 30 онооны зөрүүтэй хожигдсон байгаа. Гэсэн хэдий ч манай багийнханд энэ удаагийн тоглолт нь наадмын өмнөх сорил болж өглөө.

Харин өнөөдөр Монгол Улсын залуучуудын шигшээ баг хөрш орны шигшээгийн багтай тоглож байна. Өчигдөр тус хоёр баг тоглосон ч 85:88 гэсэн онооны харьцаатайгаар Өвөрмонголын шигшээ багийнхан илүүрхсэн юм.

Энэхүү нөхөрсөг тоглолтод эх орноо төлөөлөн оролцож байгаа залуучуудын шигшээ багт “Танан Гарьд”-ын Болдбаатар, Эрдэнэцогт, “Хасын Хүлгүүд” багийн Эрхэс, МУИС-ийн “Шонхорууд” багийн Баясгалан, Энхбаатар, Хан-Уулын “Хангарьд” багийн Хүдэрээ, Сэргэлэнбаатар, Дөлгөөнмөрөн, Мөнхийн-Од, Бум-Эрдэнэ, Этүгэний “Ирвэсүүд” багийн Их-Уул, Батбаяр, Дөлгөөн нар тоглож байна. Нөхөрсөг тоглолт сагсанбөмбөг сонирхогч хүүхэд, залууст зориулж ямар нэгэн таксгүй болж буй бөгөөд тоглолтын тооны харьцаа энэ тэнцүүхэн явна. Тус тоглолт нь “Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй юм.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан