Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Өвөрмонгол эмч нар өнөөдөр БЗД-ийн эмнэлэгт үнэгүй үзлэг хийнэ

“Хятад орныг танин мэдэх”-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хөтөлбөрийн бас нэг онцолмоор хэсэг нь Хятадын Өвөрмонголын монгол эмнэлгийн эмч нар үнэ төлбөргүйгээр үзлэг хийж буй явдал байв. Энэ сарын 5-нд нээлтээ хийсэн тус арга хэмжээний талаар сонссон хүмүүс, тэр бүр зардлаа даагаад Өвөрмонголд очиж үзүүлж харуулаад байж чаддаггүй хөгшид хүртэл дугаарлан зогсоод үзүүлж байгаа харагдана лээ. Мөн судсаа бариулж ямар суурь өвчинтэй болохоо, цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авч байгаадаа сэтгэлийн хангалуун байсныг дурдах нь зүйтэй болов уу.  Өчигдөр гэхэд манай улсад ирсэн өвөрмонгол эмч нар, мэргэжилтнүүд нь Чингис хаан зочид буудалд монгол анагаах ухаан эм бэлдмэлийн талаар лекц уншиж манай монголчуудтай санал бодлоо хуваалцсан.

Харин өнөөдөр манай улсад ирсэн эмч нар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очиж иргэдэд үнэ төлбөргүйгээр үзлэг оношилгоо хийх юм байна. Энэ удаагийн үзлэг оношилгоог хийж байгаа зарим эмч нарын мэдээллийг уншигч танд хүргэе.

Профессор, тэргүүлэх зэргийн эмч, бруцеллёз болон үе мөчний тасгийн эрхлэгч Дэ Шен

Тэрээр Монгол уламжлалт анагаах ухааны эмч Бруцеллёз өвчин судлаач, эрдэмтэн Даваагийн хүү аж. Килиникийн эмчээр 20 орчим жил ажиллаж байгаа юм билээ. Хотын нэрэмжит шилдэг эмч, шилдэг ажилтан зэрэг шагнал авч байсан. Мөн Бээжин хотын Хятад, Японы найрамдалт эмнэлгийн зүрхний тасагт ажиллаж байсан туршлагатай. Дунд чөмгийн үхжлийг эмчлэх зэрэг 10 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байжээ. Академик солилцоогоор болон эмч нарын багийн хамт манай улсад хоёр ч удаа ирж байсан юм байна. Мэргэшсэн эмчилгээний чиглэл нь монгол эм заслаар бруцеллёз, харшлын гаралтай хамрын үрэвслийг эмчилдгээс гадна зүрхний хэм алдах, зүрхний титэм судасны өвчин, даралт ихсэх, тулай, чонон хөрвөс, эмэгтэйчүүд хүүхдийн өвчний эмчилгээний өвөрмөц туршлагатай нэгэн юм байна.

Монголын уламжлалт эмчилгээний эрхлэгч эмч, Улсын тэргүүлэх зэрэгтэй эмчийн өв залгамжлагч Ананд

Чин гүрний үеийн нэрт эмч Суо Нан Зэ-ийн 11 дүгээр удмын өв залгамжлагч аж. Тэрээр Ордосын Монгол уламжлат эмнэлгийн дэд захирал, Монгол эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн дэд даргын албан тушаалыг давхар хашдаг юм байна. Мөн “Бүх Хятад улсын Анагаах ухаан эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч”, “НҮБ-ын шагнал”, ӨМӨЗО-ы гавьяат эрдэмтэн гээд тоочоод баршгүй олон шагнал хүртэж байсан юм билээ.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан