Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг га-гаас дунджаар 6-16 центр хадлан бэлтгэнэ

Энэ намар аймаг, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөж байна. Бэлчээрийн ургамлын ургалт наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумдад дунд, Увс аймгийн зарим нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй гарчээ. Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар сайн байна. Иймээс хадлан бэлтгэх боломж бүрэн бүрджээ.

Өөрөөр хэлбэл, нэг га-гаас дунджаар 6-16 центр хадлан бэлтгэх урьдчилсан тооцоо гарлаа. Иймд улсын хэмжээнд 1 сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой гэж үзэж байна. 
Улсын хэмжээнд энэ жил хадланд том оврын 3661 дугуйт, бага оврын 6870 дугуйт трактор, 4364 тракторын хадуур, 849 морин хадуур,1253 тармуур, 500 хаман боогч, 2200  чиргүүл, 26 нуруулдагч, 1500 ширхэг гар хадуур зэргийг ашиглахад бэлтгэсэн. Аймаг, орон нутагт хадлан бэлтгэлийн ажил ид явагдаж байна. Одоогийн байдлаар Архангай аймаг 17 мянган тонн, Орхон аймаг 60 тонн, Дорноговь аймаг 400 тонн хадлан бэлтгээд байгаа аж.
Мөн 2018 оны ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүд 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэх тооцоо гарсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зун, намрын отор нүүдэл хийх, малчдын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэргээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан