Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эболагийн халдвар үүсгэгч зургаан төрлийн вирусийг нээн илрүүлээд байна

Эболагийн халдвар тараагч шинэ төрлийн вирусийг Сьерр-Леонд ажиллаж буй эмч нар сарьсан багваахайгаас илрүүлсэн байна. Калифорнийн их сургуулийн мэргэжилтнүүд, Колумбийн их сургуулийн нян судлаачдын хамтарсан баг "PREDICT Ebola Host” төслийн хүрээнд Африкийн орнуудад ажиллаж, нян тээгч амьтдыг илрүүлэх, судлах ажлыг хийж буй.

 

Сарьсан багваахайгаас илрүүлсэн “Бомбали” хэмээх шинэ төрлийн вирус нь энэ амьтны шүлс, салстаар дамжин хүний эд эсэд халдварлаж, өвчлүүлэх нигууртайг судлаачид анхааруулж байна. Гэхдээ үүнээс үүдэн амьтдыг устгаж хөнөөх нь өвчнөөс сэргийлэх зөв арга бус гэдгийг ч мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Одоогийн байдлаар Эболагийн халдвар үүсгэгч зургаан төрлийн вирусийг нээн илрүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан