“Үлгэр танай гэрт ирдэг” нэртэй гэр бүлийн теартын Бүх Оросын IV фестиваль есдүгээр сарын 5-нд эхэллээ.
Оросын өнцөг булан бүрийн театрт дуртай гэр бүлүүдийн зохиомжилсон найруулгаар өрсөлддөг энэ фестиваль нь Оросын газар бүрийн болон угсаатны онцлогыг илтгэн харуулдаг. Хүссэн хэн ч фестивальд оролцох боломжтой. Өнөөдрийн байдлаар эхний шатанд Оросын 20 гаруй мужийн гэр бүл оролцож байна. Шигшээ шалгаруулалт аравдугаар сарын 27-29-нд Москв а хотноо болох юм.
Фестивалийг зохион байгуулагчийн нэг Гэр бүлийг хамгаалах, гэр бүлийн үнэ цэнийг хамгаалах үндэсний байгууллагын тэргүүн Лариса Санатовская гэр бүлийн театруудыг “эцэг эхчүүдийг хүүхдэд нь, хүүхдүүдийг эцэг эхэд нь нээж өгдөг” хэмээн тодорхойлсон байна.