Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажилгүй багш нарын арчаагүй үйлдэл

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, эхний ээлжинд хүнд нөхцөлд ажилладаг хэмээн үзэж багш нарын цалинг нэмэгдүүлэхээр болсон. Гэвч цалингийн нэмэгдлийг “бага байна” хэмээн эсэргүүцэж, өчигдрөөс буюу есдүгээр сарын 3-ны өдрөөс нийслэлийн зарим сургуулийн багш нар ажил хаялт зарлаад байна.

Багш нарын ажил хаятыг дэмжих нэгэн байхад, шүүмжлэх хэсэг ч бий. МҮЭХ-ноос 2018 онд төрийн албан хаагчдад нэг удаа олгох ёстой байсан урамшууллын  56.4 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдад хуваагаад найман хувиар цалин нэмэгдүүлэх нэрийдлээр олгох гэж байна. Иймд МҮЭХ энэ шийдвэрийг хүлээж авах боломжгүй тул есдүгээр сарын 1-нээс боловсролын салбарын ҮЭ байгууллагууд ажил хаялтыг зохион байгуулна” хэмээсэн. Хэлсэндээ ч хүрч цөөнгүй сургуулийн багш нар ажил хаясан бол өнөөдрөөс цэцэрлэгийн багш нар мөн ажил хаялтад нэгджээ.

Цалингаа голж, ажлаа хаясан багш нарын оронд ажиллах хүсэлтэй ажилгүй хэдэн багш нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Үндсэндээ багш нарын ажил хаялтыг багш нар эсэргүүцэж буй нь энэ. Хүүхэд төрүүлж гэртээ суусан, улсын сургуульд тэнцэж ажиллаж чадахгүй байгаа ажилгүй багш нар фэйсбүүк групп нээж нэгдсэн аж. Тэд багш нарын ажил хаялттай холбогдуулан фэйсбүүк группдээ хэлэлцүүлэг өрнүүлж, төлөөлөл нь өнөөдөр хэвлэлийн хурал хийж ажил хаясан багш нарыг буруутгав.

Ажилгүй байгаа багш нарыг төлөөлж хэвлэлийн хурал хийсэн нөхдүүд “Би ажилгүй байгаа багш. Одоогоор 12 сургуулийн багш нар ажил хаяж, 20 мянган сурагч, 40 мянган эцэг эхчүүд хохирч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсээд байна. Багш нар ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Би бага ангийн багш мэргэжилтэй. Багш нар 600 мянган төгрөгийн цалин авдаг, түүнийгээ бага гэдгийг мэдэж байгаа ч хичээлийн эхний өдөр ажил хаяж байгааг эсэргүүцэж байгаа юм. Тиймээс ажилгүй байгаа, ажил эрхлэхийг хүсч байгаа багш нарыг бидэнтэй нэгдэж, ажил хаялт зарласан багш нарын оронд ажиллахыг уриалж байна. Би бололвсролын салбарт 10 жил ажиллаж байгаад 2014 оноос хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Улсын сургуульд ажилд ороход хэцүү байдаг. Багшийн шалгалтаа өгчихсөн.

Ажил хаялт хийх гэж байгаа бол нэгдсэн журмаар зохион байгуулалттайгаар, цаг үеэ олж хийх хэрэгтэй. Сурагчид бие биенээ санан догдлоод есдүгээр сарын 1-нд нээлтэн дээрээ уулзсан. Үнэхээр ажил хаях байсан бол есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт хийж хүүхэд сурагчдыг догдлуулах хэрэг байгаагүй” зэрэг зүйлсийг хэлж байлаа.

Тэдэнтэй цуг эцэг, эхийн төлөөлөл ч ирсэн байлаа. Нийслэлийн БГД-ийн 77, 78 дугаар сургуульд хүүхдүүд нь сурдаг эмэгтэй “Манай хүүхдүүдийн сургуулийн багш нар ажил хаяаагүй байгаа. Гэхдээ ажил хаяна гээд яриад байгаа. Багш нар ажил хаялт зохион байгуулахаар хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байна” хэмээв.

Уг нь хүүхдүүдийнх нь сургуулийн багш нар ажил хаячихаагүй л юм байна. Гэвч тэр өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцон ийн хэлсэн нь хэн нэгний явуулга “шантааж” болохыг харууллаа. Хэвлэлийн хурал хийсэн ажилгүй багш нар  чин зүрхнээсээ ажил хаялтыг эсэргүүцэж биш, хэн нэгэн тэднийг “сумлаад” тавьчихсан гэмээр. Тэдний ард сөрөг хүчин, популизм хийгч хэн ч байж болох юм.

7 Сэтгэгдэл
Хувийн сургуулийн багш нар өндөр цалинтай, Ардын сургуулийн багш нар бага цалинтай байх болж байна уу. Түмнийхээ хүүхдийг бичиг үсэгт сургаж байгаа багш нараа дэмжих хэрэгтэй. Тэдний цалинг нэмэх нь зөв энэ гурван багш нарыг дэмжигч та нар буруу л бодолтой байна шүү. Том сэтгэж, том зорилготой байл даа

Хөөрхийдөө ТЭГЭЭД ардын хүүхдийн багш нар нь тарчиг амьдарч авилгач шударга бусаар баяжсан хүмүүсийн хүүхдийн багш нар нь өндөр цалинтай байх уу. Та гурав буруу л үг амнаасаа гаргаж байна. Ардын хүүхдүүдийн багшийг ялгаж болохгүй шүү Цалингаа багш нар нэмүүлэх нь зөв. Ялангуяа цэцэрлэг, БАГА ангийн багш нарын цалинг эхний ээлжинд нэмэх хэрэгтэй
Хувийн сургуулийн багш нар өндөр цалинтай, Ардын сургуулийн багш нар бага цалинтай байх болж байна уу. Түмнийхээ хүүхдийг бичиг үсэгт сургаж байгаа багш нараа дэмжих хэрэгтэй. Тэдний цалинг нэмэх нь зөв энэ гурван багш нарыг дэмжигч та нар буруу л бодолтой байна шүү. Том сэтгэж, том зорилготой байл даа
тиймээ цалинг нь битгий нэмээчээ ажлаас нь гарга! Ард нь ажилчин олон байгаатэднийг ажиллуулаач ээ цалинг нь битгий нэм эээээээээээ лусын сан усны ундрага байгаа юмуу давраад байгаа юм биш үү нэмэх тусам давраад байна, яасан завтай багш нар вэ ажил хаяж зүгээр сууж цаг нөхцөөсөн ухамсаргүй амьтад вэ та нарын үр хүүхэд чинь өмнөөс чинь ичиж үхлээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Хувийн сургуулийн багш нар өндөр цалинтай, Ардын сургуулийн багш нар бага цалинтай байх болж байна уу. Түмнийхээ хүүхдийг бичиг үсэгт сургаж байгаа багш нараа дэмжих хэрэгтэй. Тэдний цалинг нэмэх нь зөв энэ гурван багш нарыг дэмжигч та нар буруу л бодолтой байна шүү. Том сэтгэж, том зорилготой байл даа
яг үнэн, цалингаа голоод ажил хаясан багш нарыг гаргаад оронд нь цалин голохгүй багш нар зөндөө байгаа тэднийг авч ажиллуулаач ядаж тэд нар хүүхдийн төлөө ажиллах байх, одооны багш нар хүүхдийн төлөө ажиллах сэтгэл байхгүйш дээ өөрсдийнхөө ашиг сонирхолын төлөө л ажиллаж байна,хүүхдүүдийг маш ихээр дарамталдаг харьцаа байхгүй багш нар олон байгааш дээ тийм байж яаж ажил хаяж чадаж байнаа ичээчээ та нар болиооооооооо
яг үнэн, цалингаа голоод байгаа багш нарыг гаргаад цалин голохгүй ажиллах багш нар зөндөө байна ш дээ тэднийг ажиллуулал даа цалинг нь битгий нэм, өнөөгийн багш нар хүүхдүүдэд юу зааж байгаа юм бэ маш муу үлгэр дуурайлал болж л байна ш дээ хүүхдүүдийг хүртэл дарамталдаг ш дээ тиймээс ажил хаясан багш нарыг ажлаас нь гарга!
Хамгийн их уншсан