Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багш нар нэг жилийн настай чанаргүй, алдаатай сурах бичгийн үйлдвэрлэлийг эсэргүүцэв


Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын багш нарын нэгдэл төрийн бус байгууллага, АШУҮИС-ийн Тогтвортой хөгжил түр хороо хамтран өнөөдөр БСШУСЯ-ны урд талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Уг жагсаал 3 хоног үргэлжлэх юм.
 
Жагсагчид ЕБС-ийн сурагчдын ном сурах бичгийг үйлдвэрлэхэд 5 тэрбум гаруй төгрөг зарцуулдаг  тооцоо бий. Гэтэл тэдгээр сурах бичгийг ганцхан жил хэрэглээд хог дээр хаядагийг жагсагчид эсэргүүцэв. Мөн боловсрол болон эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах асуудлыг шийдэж өгөхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас шаардлаа.

Энэ талаар жагсаал зохион байгуулагч, Б.Баяраа “Бидний жагсаал боловсрол, эрүүл мэндийн салбарыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах зорилготой. Их, дээд сургуулийн удирдлага, захирлын албан тушаалд мэргэжлийн бус, салбараа мэдэхгүй, хүмүүс намын томилгоогоор ирдэг. Үүнийг Төрийн албаны зөвлөлийн хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилох ёстой. Бид үүнээс гадна боловсролын салбарыг дампууруулж байгаа сурах бичгийн бизнесийг эсэргүүцэж байна. Монгол Улс жил бүр 5-6 тэрбум төгрөгийн үнэтэй сурах бичиг хэвлүүлдэг. Энэ жагсаалд дэлгэсэн сурах бичгүүдийг зөвхөн нэг ерөнхий боловсролын сургуулиас авч ирсэн юм. Ганцхан жил хэрэглэсэн байгаа.  Бас  нэг ч хэрэглээгүй боодлоороо актлагдсан сурах бичиг хүртэл бий. Нийслэл болон хөдөө орон нутгийн бүх сургуулиар ороод асуугаад үзээрэй. Ийм номнууд олон бий. Монгол Улс цаас үйлдвэрлэдэггүй. Цаасыг валютаар авдаг. Дээр нь жил болгон татвар төлөгчдийн мөнгөөр нэг жилийн настай чанаргүй сургалтын бодлого, сурах бичгийн технологи зөрчсөн цаасан хог үйлдвэрлэж байгааг бид эсэргүүцэж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан