Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувьцааны данс нээлгэхдээ залилуулахгүй байхыг сэрэмжлүүлэв


Санхүүгийн Зохицуулах Хороо УИХ, Засгийн газраас гаргасан шийдлийн дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, нийтэд арилжаалах бэлтгэлийг холбогдох байгууллагуудтай хамтран хангаж байна. Иргэд ч үнэт цаасны компаниудад шинээр данс нээлгэх нь нэмэгдсэн билээ.
Иймд санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэг гаргалаа.

Олон нийтийн хүлээлт нэмэгдэж, үнэт цаасны компаниудаар данс нээлгүүлэх үйл явц идэвхжиж буйг ашиглан иргэдийг залилан мэхэлж, хуурамч данс нээх зэргээр хохироох явдал гарч болзошгүй тул сэрэмжтэй байж, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл бүхий брокерийн компаниар үйлчлүүлэхийг иргэдэд анхааруулав.  

Данс нээсэн үнэт цаасны компани тань цаашид ч таны санхүүгийн хамтрагч байх тул ул суурьтай сонгож, үүний тулд юуны өмнө Хорооноос тусгай зөвшөөрөл авсан эсэхийг сайтар нягтлахын дээр үйл ажиллагаа, хүний нөөцийн болон техник технологийн чадавхи, баталгаатай, найдвартай байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна. Тус зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны компаниуд болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой мэдээллийг Хороо, “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн цахим хуудсуудаас авах боломжтой юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан