Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗҮҮН АЗИЙН АШТ-ИЙ УРЬДЧИЛСАН ШАТЫГ ДАВАХЫН ТӨЛӨӨ УРАГШАА


Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ багийнхан 09 сарын 02-07-ны хооронд Улаанбаатар хотод болох Зүүн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцохоор бэлтгэлээ эрчимтэй базааж байна.

Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 2003 оноос зохион байгуулж эхэлсэн Зүүн Азийн АШТ-д Монголын шигшээ баг алгасалгүй оролцож, 2005 онд "Шударга тоглолттой баг"-аар тодорч байсан нь багаараа гаргасан ганц амжилт юм.

Харин хувь тоглогчдын гаргасан амжилт гэвэл 2009 онд Гуам улсад болсон тэмцээнд Монголын шигшээ багийн хамгаалагч Ч.Мөнхбат “Шилдэг хамгаалагч” шагналыг хүртсэн нь Монгол тоглогч шилдгийн шагнал авсан анхны тохиолдол байв. Дараах нь 2017 онд Монголын охидын шигшээ баг Шанхай хотод болсон Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын тэмцээнд оролцоход Б.Уранчимэг шилдэг хаалгачаар тодорсон явдал байдаг.

Дээрх бүгд одоогоор манай шигшээ багийн Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд үзүүлээд байгаа амжилт бөгөөд “Талын хөх чононууд” эх нутагтаа болох тэмцээнд илүү амжилт үзүүлж, анх удаа урьдчилсан шатыг давах зорилго тавиад байна.

Анхны тэмцээндээ оролцох эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ болон Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давах зорилготой эрэгтэйчүүдийн шигшээ багаа уухайлан дэмжицгээе. Таны дуу хоолой "Талын хөх чононууд"-ыг хожилд хөтлөнө.

Монголын шигшээ багийн Зүүн Азийн АШТ-д Гуам, Макао, Хойд Марианы Арлуудтай хийж байсан тоглолтууд:

Монгол vs Гуам

Монгол 2:0 Гуам 2003 он

Монгол 4:1 Гуам 2005 он

Монгол 5:2 Гуам 2007 он

Монгол 0:1 Гуам 2009 он

Монгол 0:2 Гуам 2014 он

Монгол vs Макао

Монгол 0:2 Макао 2003 он

Монгол 0:0 Макао 2007 он

Монгол 2:1 Макао 2009 он

Монгол 2:3 Макао 2014 он

Монгол 2:2 Макао 2016 он

Монгол vs Хойд Марианы Арлууд

Монгол 4:1 Хойд Марианы Арлууд 2009 он

Монгол 4:0 Хойд Марианы Арлууд 2014 он

Монгол 8:0 Хойд Марианы Арлууд 2016 он

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан