Манай улсын эдийн засагт 17.2 их наяд төгрөг эргэлдэж байна. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 3.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 917.1 тэрбум төгрөг байна.
Харин зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсээр. Одоогоор нийт зээлийн өрийн үлдэгдэл 15.6 их наяд төгрөгт хүрчээ. Ингээд өнгөрсөн жилийнхээс 2.6 их наяд төгрөгөөр өслөө. Энэ нь хоёр жилийн улсын төсвийг давсан дүн гэж хэлж болно. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээл 1.03 их наяд төгрөгт хүрлээ. Иймд нийт зээлийн 6.6 хувийг эзэлж байна. Мөн чанаргүй зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 180 тэрбум төгрөгөөр өсчээ. Эдийн засагчид банкны зээл олголт, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ ийнхүү өсч байгаа нь иргэдийн амьжиргаа эрс муудахад хүргэнэ хэмээн анхааруулж байна.