Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
МЕДАЛИЙН ТООГООР ДЭЛХИЙГ ГАЙХШРУУЛСАН ОХИН
Индонезийн Жакарта, Палембанг хотуудад амжилттай зохиогдож буй Азийн 18 дугаар Спортын Наадмын усан сэлэлтийн төрлийг Япон, Хятадын тамирчид тасархай тэргүүлж байна. Япончууд 18 настай тамирчин охин Рикако Икег 2020 оны зуны олимпийн гол найдвар хэмээн үзэж байгаа юм.
Рикако Ике энэ удаагийн Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд өрсөлдөх бүртээ медальтай гарч ирж буй нь олныг гайхшируулж байна. Тэрбээр өчигдөр 4×100 метрийн эмэгтэй холимог буухиад эрвээхэй сэлэлтээр Японы багийн өмнөөс уралдаж алтан медалийн эзэн болсон. Одоогоор нийт 5 алтын эзэн болж, нийт долоон медаль хүртээд буй. Энэ нь 67 жилийн түүхтэй Азийн Наадамд нэг наадмаас авсан медалийн тоогоор тэр хоёрдугаарт жагсаж байна.
Түүний өмнө Хойд Солонгосын буудлагын тамирчин Со Гин Ман ганцаараа зогсож байгаа юм. Тэр 1982 оны Азийн Наадмаас найман медаль зүүсний 7 нь алт байжээ. Одоо Рикако Икед усанд сэлэлтийн тэмцээний сүүлчийн өдөр дахин нэг уралдаанд орох боломж байгаа.
Ике Азийн Наадамд ирэхээсээ өмнө Pan Pacific усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд АНУ, Канад, Австралийн тамирчидтай өрсөлдөж, 4 медаль зүүсэн юм.
0 Сэтгэгдэл