Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

300 мянган төгрөгийн тэтгэмжийг төрийн албан хаагчдад олгохгүй



Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор  2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны төсөвт суулгаж өгсөн билээ. Энэ хүрээнд 2017 онд төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ цалингийн дансаараа дамжуулан авсан гэлээ.

Харин 2018 оны хувьд төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн тэтгэмжийг олгохгүй  юм. Учир нь саяхан Засгийн газраас боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалинг нэмэх шийдвэр гарсантай холбогдуулан, уг мөнгийг нөхөн суутгахаар болсон байна.

Тодруулбал: 2018 онд төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход зориулж, 56.4 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгөөд байсан. Уг мөнгийг эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулах замаар төсөвт тодотгол хийх байх зохицуулалт хийсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан