Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын байдлаар объектын гал түймэр нийт 2520 удаа гарч 13.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 49 хүн нас барж, 27 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1157гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 613 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 7.2 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 64,5 хувиар тус тус өссөн байна.
Нийслэл хотод нийт 1647 удаагийн гал түймэр гарч, 3.4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 873 удаагийн гал түймэр гарч 10 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.