Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Мөнхзаяа хэсгийн аварга боллоо


Лондонгийн олимпын татамид өрсөлдөж буй олон улсын хэмжээний мастер  Ц.Мөнхзаяа эхний тойрогт Палау улсын тамирчин Женнифер Энсонтой барилдаж   түүнийг илт давуу өвдөг шороодуулсан юм. Тэгвэл тэрээр удаахь барилдаанд Финляндын Йоханна Илинентэй таарч 2.24 секундэд мөн л цэвэр ялсан юм.  Харин хэсгийн аваргын төлөө  дэлхийн хошой аварга, энэ олимпод сүүлийн барилдаанаа хийж буй Францын шилдэг жүдоч  Эманетэй таарч  хоёр үе цаг сунган барилдсан ч өрсөлдөгч тамирчинтайгаа тэнцэж шүүгчийн үнэлэмжээр илүү байсан учир манай тамирчинд ялалт өглөө. Ийнхүү Ц.Мөнхзаяагийн хувьд хэсгийн аварга боллоо .
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан