Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Хятад, Оросын эдийн засаг худалдааны чуулган болно


БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Эрхүү мужийн Засгийн газар болон Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 10 дахь удаагаа “Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг ирэх 17-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид талбайн түрээсийн төлбөргүйгээр үзэсгэлэн худалдаанд оролцох, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах төслүүдээ танилцуулах боломжтой аж. Энэ арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгжүүдийг  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд  бүртгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан