Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ нисэх буудал нэг минутад 3780 литр шатахуун шахаж гурван онгоц цэнэглэх байгууламж барина


Төв аймгийн Сэрэглэн сумын нутаг Хөшигийн хөндийн нисэх буудал энэ намар ашиглалтад орно.  Тус нисэх буудлын техник тоног төхөөрөмжийн шалгалтын ажил үргэлжилж байгаа. Үүнээс гадна “Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр уралдаант шалгаруулалт явуулан хэрэгжүүлэх болсон байна. Энэ байгууламж нь нэг минутад 3780 литр шатахуун шахах бөгөөд агаарын гурван хөлөгт нэг зэрэг сумалгаа хийх хүчин чадалтай байх аж.

Олон улсын нисэх онгоцны буудал шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбат энэ онд хийх ажлынхаа талаар дараах тайлбарыг өгч байсан билээ. Тэрбээр “Нисэх буудлыг ашиглалтад оруулахаас өмнө нэг жилийн хугацаанд туршилтын ажил хийдэг. Бид туршилтын ажлыг аль болох богино хугацаанд хийж 2018 ондоо ашиглалтад оруулах зорилготой байна. Бүтээн байгуулалтын хувьд Монголын талын нэмэлт ажлууд анхны зураг төсөв дээр нэмэгдсэн. Үлдэж байгаа хөрөнгө мөнгөөр бид агаарын хөлгийг хадгалах ангарыг байгуулахаар төлөвлөж байна. Барилгын ажлаа харвал анхны үндсэн гэрээний ажил 100 хувь биелсэн, нэмэлт гэрээний ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Барилгын тал дээр асуудал алга. Харин ашиглалтын тал дээр хийгдэх ажлууд бий. Төслөөс хэмнэсэн 40 гаруй сая ам.доллараар бид үлдсэн бүтээн байгуулалтуудыг хийж байна” гэдгийг онцолж байв.

Сонирхуулхад Хөшигийн хөндийн буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагдаж байна. Буудлыг цаашдаа олон сая зорчигчдод үйлчлэх зориулалттайгаар тооцоолж эхний барилга байгууламжуудыг анхны зохион байгуулалтаар байгуулж байна.

-Зурвасын хэмжээ - 3 600 м
-Автомашины зогсоол - 825
-Терминалын талбай - 37 000 м/кв
-Цамхгийн өндөр - 41 м

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан