Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмиль Порсберг багтаа хожил авчирлаа


Хөлбөмбөгийн ДАШТ-ий 19 дэх өдрийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовкий” цэнгэлдэх хүрээлэнд шөвгийн 16-д учраа таарсан Швед болон Швейцарын шигшээгийн хооронд боллоо.

Шведийн шигшээ баг Герман, Мексик болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлсэн бол Швейцарын шигшээ баг Е хэсгээс Бразилыг даган хэсгээсээ гарч хасагдах шатанд шалгарсан.

Хоёр баг нийт 27 удаа тоглоход Шведүүд 10 удаа ялалт байгуулж Швейцарь мөн 10 хожсон бол 7 удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Эдгээр 27 тоглолтын тав нь дэлхийн аваргын тоглолт бөгөөд дэлхийн аваргын дэвжээн дээр Швед 3-2 харьцаатай тэргүүлдэг. Тэгвэл энэ удаа ч өрсөлдөгчөө 1:0-оор хожиж, шөвгийн наймд үлдлээ.

Тоглолтын 66 дахь минутад Шведийн хагас хамгаалагч Эмил Порсберг анхны гоолыг оруулж, багаа хожилд хүргэлээ.


Тоглолтын үндсэн 90 минут дуусаж, шүүгч дөрвөн минут сунгасан. Нэмэлт цагт Швейцарын хамгаалагч Ланыг улаан хуудсаар торгосон. Шведийн багаас торгуулийн цохилтыг хийсэн боловч хамгаалалтад орсноор 1:0-оор өндөрлөлөө.

Шведийн шигшээ баг бол дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль хүртэж байсан том багуудын нэг. Швейцарын шигшээ баг сүүлийн хоёр дэлхийн аваргад хасагдах шатанд шалгарсан ч цааш явж чадсангүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан