Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын Ой тогтоолтын аварга Б.Шижир-Эрдэнэ эх орондоо ирлээ


Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн Филиппин Улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Монгол Улсыг төлөөлөн их мастер, Монголын оюун ухааны академийн тамирчин Б.Шижир-Эрдэнэ оролцож, аваргаллаа.

Тэрээр тэмцээний 10 төрөлд өрсөлдсөнөөс дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор тэргүүлсэн юм. Ингэснээр Монголын оюун ухааны академийн тамирчид АНУ, Англи, Хятад, Энэтхэг, Солонгос, Сингапур, Турк, Герман зэрэг  улсын 47 тэмцээнд амжилттай оролцож, 770 медаль хүртээд байна.

Б.Шижир-Эрдэнэ АНУ-д “Diablo Valley” коллежийн хоёрдугаар дамжаанд программ хангамжийн чиглэлээр суралцдаг юм. Тэмцээнд амжилттай оролцоод/ эх орондоо ирлээ.

Монголд бэлтгэлээ базаагаад БНСУ-д наймдугаар сард болох ой тогтоолын тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан