Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Казах хэл дээрх сурах бичгүүд бэлэн боллоо

Манай улс боловсролын салбартаа шинэчлэлт хийж Кембрижийн боловсролыг нэвтрүүлээд байгаа билээ. Гэхдээ энэхүү шинэ системд таарсан сурах бичгийг шинээр хийх асуудал яригдаж байсан ч энэ асуудал өнөө жилийн тухайд түр хойшлогдсон. Харин энэ жилийн сургалтанд хэрэглэгдэх сурах бичгүүдийг хэвлэж дууссан бөгөөд өчигдрөөс эхлэн худалдаанд гарч эхэллээ. Ерөнхий боловсролын сургуулиудад тараах ажил болоод шинээр зохиогдсон тавдугаар ангийн сурах бичгийг казах хэл дээр хөрвүүлэх ажил дууссан байна. Харин 5-12 дугаар ангийн төлөвлөгөө, зөвлөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан