Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОУВС манай улсад 36.91 сая ам.долларын санхүүжилт олгох боллоо


Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн Захирлуудын зөвлөлийн хурал болжээ. Энэ хурлаар Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй  гурван жилийн хугацаатай "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг өчигдөр хэлэлцэж  баталсан байна. Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая зээлжих тусгай эрх буюу  ойролцоогоор 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгохоор болов. Ингэснээр донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг үргэлжлүүлэн авах боломж бүрдсэн байна. Манай улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд одоогоор 131.03 сая зээлжих тусгай эрх  буюу 184.55 сая ам.долларын санхүүжилт аваад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан